МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ

Малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүн нь тухайн сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог даатгалын хэлбэр юм.

 

Ач холбогдол

МИД-ын даатгалд малаа даатгуулсан малчид нь байгаль, цаг уурын эрс тэрс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшигийг /ГАН, ЗУД/ хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангагдаж байгаа юм.

 

Юуг даатгах вэ?

МИД-д хонь, ямаа, үхэр, адуу, тэмээн сүргийг даатгалд хамруулна.

 

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

  • Зуд, байгалийн гамшигт үзэгдэл;
  • Өвчин эмгэг;
  • Чоно, нохойд баригдсан;
  • Хулгайд алдсан, сураггүй алга болсон.

 

Хэзээ даатгуулж болох вэ?

01 сарын 01-ээс 06 сарын 30-ыг хүртлэх хугацаанд малчдыг МИД-д хамруулна.

 

Босго үзүүлэлт

  • Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Орхон аймгууд болон Улаанбаатар хотод 5%;
  • Баянхонгор, Дорнод, Увс, Хэнтий, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад 6%.
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК