ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

 

Даатгалын зүйл:

  • Орон сууц - Нийтийн зориулалттай буюу түүнээс дээш өрхийн төвлөрсөн дулаан халаалт, цэвэр бохир усны асуудал шийдвэрлэгдсэн, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, цахимжуулалтын газарт орон сууц гэж бүртгэгдсэн нийтийн байшин байна.
  • Хашаа байшин - Өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр баригдсан, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хувийн сууц байна.
  • Амины сууц - Өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр баригдсан, гадна болон дотоод инженерийн шугам сүлжээний асуудлыг цогцоор нь эсвэл бие даасан байдлаар шийдвэрлэсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн сууц байна.
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай объект.
  • Оффисын барилга.
  • Зоорь - Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандарт эсвэл төмс, хүнсний ногоог хадгалах-МNS 3024:1981 стандарт шаардлагыг хангасан Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй зоорь байна.
  • Авто зогсоол - Зөвхөн авто тээврийн хэрэгсэл байрлуулах (зогсоолын) зориулалттай барилга, байгууламж (барилга, байгууламжийн хэсэг), түр буюу удаан хугацаагаар байрлуулах Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй зориулалтын талбай байна.

Даатгалын үнэлгээ:

  • Зах зээлийн үнийг баримтална.

Даатгалын хамгаалалт:

Үндсэн эрсдэл:

  • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол;
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол;
  • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохирол;
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, орон сууцны даатгалын хувьд газар хөдлөлт хамаарахгүй.
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй учруулсан аливаа хохирол. /Үүнд хулгайн эрсдэл хамаарахгүй/
  • Хулгай, дээрмийн сэдлээр учирсан хохирол.

Нэмэлт эрсдэл

    • Өөрийн хүлээх хариуцлага байхгүй

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК