АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг хэлнэ.

 

Даатгалын зүйл:

  • Мотоцикл;
  • В ангиллын тээврийн хэрэгсэл;
  • В ангиллын цахилгаан тээврийн хэрэгсэл;
  • B ангиллын тээврийн хэрэгсэл /Тусгай нөхцөлт/
  • С ангиллын тээврийн хэрэгсэл;
  • D ангиллын тээврийн хэрэгсэл;
  • Е ангиллын чиргүүл;
  • Хүнд болон тусгай зориулалтын машин, механизм  /Уул уурхай, зам засвар, барилга угсралт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагддаг хүнд болон тусгай зориулалтын машин механизм байна.

 

Даатгалын үнэлгээ:

  • Зах зээлийн үнийг баримтална.

 

Даатгалын хамгаалалт:

Мотоцикл болон B, C, D ангиллын тээврийн хэрэгсэл, B ангиллын цахилгаан тээврийн хэрэгсэл, Е ангиллын чиргүүл, хүнд болон тусгай зориулалтын машин, механизмын даатгалын хамгаалалтад дараах эрсдэлүүд хамаарна. Үүнд:

  • Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол;
  • Галын эрсдэл /галд шатах, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, түлэгдэх, төөнөгдөх -зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Байгалийн эрсдэл /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн газар хөдлөлт, аадар бороо, мөндөр, үер, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга,  хүчит салхи гэх мэт/;
  • Биет зүйл унах /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Тээврийн хэрэгсэлд цахилгааны богино холболтын улмаас үүссэн галын эрсдэл;
  • Даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд тээврийн хэрэгслийг жолоодох үеийн зам тээврийн осол;
  • Эд ангийн болон бүхэлд нь хулгайд алдах;
  • Зогсоол болон гражид байх үеийн эрсдэл:
    • Тээврийн хэрэгслийг оруулах, гаргах, хөдөлгөх, байрлуулах үеийн; 
    • Сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, ус чийгийн нөлөөлөл;
    • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл /шил хагарах, цохиулах, мөргүүлэх, мөргөөд зугтах/.

Нэмэлт эрсдэл

    • Өөрийн хүлээх хариуцлага байхгүй.

 

Тусгай нөхцөлт “B” ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын хамгаалалтад дараах эрсдэлүүд хамаарна. Үүнд:

  • Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол /Мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх,шүргэлдэх, шүргүүлэх, онхолдох, өндрөөс унах гм/;
  • Галын эрсдэл /галд шатах, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, түлэгдэх, төөнөгдөх -зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Байгалийн эрсдэл /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн газар хөдлөлт, аадар бороо, мөндөр, үер, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга,  хүчит салхи гэх мэт/;
  • Биет зүйл унах /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Тээврийн хэрэгсэлд цахилгааны богино холболтын улмаас үүссэн галын эрсдэл;
  • Даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий этгээд жолоодож явах үеийн зам тээврийн осол;
  • Эд ангийн болон бүхэлд нь хулгайд алдах;
  • Зогсоол, талбай болон гражид байх үеийн эрсдэл:
    • Тээврийн хэрэгслийг оруулах, гаргах, хөдөлгөх, байрлуулах үеийн; 
    • Сантехникийн эвдрэл, гэмтлийн улмаас усанд автах, ус чийгийн нөлөөлөл;
    • Барилгын нуралт;
    • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл /шил хагарах, цохиулах, мөргүүлэх, мөргөөд зугтах/.

 

  • Нэмэлт үйлчилгээ:
    • Жолооч болон зорчигчийн гэнэтийн осол (гэрээний хугацаанд) – 2,000,000;
    • Хохирлын үнэлгээний зардал –  баримтаар;
    • Тээврийн хэрэгслийг зөөн тээвэрлэх зардал – баримтаар дээд тал нь 1,000,000;
    • Засварын дараах гадна дотор угаалгын зардал – баримтаар дээд тал нь 100,000.

 

Хүнд болон тусгай зориулалтын машин, механизмын даатгалын хувьд:

  • Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн эрсдэл;
  • Ашиглалтын үеийн эрсдэл /зогсоол, гражид байх үеийн эрсдэл хамаарахгүй/;
  • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Байгалийн эрсдэл /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн газар хөдлөлт, үер, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
  • Тээврийн хэрэгсэлд цахилгааны  богино холболтын улмаас үүссэн галын эрсдэл;
  • Эд ангийн болон бүхэлд нь хулгайд алдах.

 Нэмэлт эрсдэл

    • Өөрийн хүлээх хариуцлага байхгүй.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК