Зээлийн даатгал

1. ЗЭЭЛДЭГЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Даатгалын зүйл:

  • Орон сууц, хашаа байшин, амины сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд
  • Ипотекийн зээлдэгчийн  амь нас, эрүүл мэндийг даатгана.

 

Даатгалын үнэлгээ:

  • Зээлийн үлдэгдэл

 

Даатгалын хамгаалалт:

Үндсэн эрсдэл:

  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах;
  •  Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.

Нэмэлт эрсдэл:

  • Зүрх гэнэт зогсох
  • Цус харвах

 

2. ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ

Даатгалын зүйл:

  • Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгал
  • Малчны зээлийн эрсдэл
  • Цалингийн зээлийн эрсдэлийг тус тус даатгана.

 

Даатгалын үнэлгээ:

  • Зээлийн үлдэгдэл

 

Даатгалын хамгаалалт:

Малчны зээл болон сургалтын зээлийн эрсдэлийн даатгалын үндсэн хамгаалалт:

  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.

Оюутны зээл болон цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын үндсэн хамгаалалт:

  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч ажил олгогч дампуурах, татан буугдах;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч орон тооны цомхтголд орох;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах.

Нэмэлт эрсдэл:

  • Зүрх гэнэт зогсох;
  • Цус харвах.

 

3. ТӨЛБӨР ТАСАЛДАЛЫН ДААТГАЛ

Даатгалын зүйл:        

  • Банкнаас даатгуулагчид олгосон зээлийн гэрээний төлбөр тасалдал

Даатгалын хамгаалалт:

 

  • Иргэний хувьд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах болон нас барах;
  • Төрийн болон орон нутгийн байгууллагын шийдвэрээр хийгдэж буй дахин төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэлт, дэд бүтцийн засвар, шинэчлэлтийн улмаас зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого тасалдах;
  • Байгууллагын хувьд Зээлдэгч дампуурсныг шүүх тогтоосон;
  • Дайн байлдаан, хувьсгал, үймээн самуун, нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлын үр дагаврын улмаас үйл ажиллагаа доголдох, орлого тасалдах;
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийн улмаас үйл ажиллагаа доголдох, орлого тасалдах.
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК