Харилцагчийн мэдээллийн төв

 

Төрийн банкны Харилцагчийн мэдээллийн төв нь Харилцагч Танд энгийн утасны тарифтай тусгай дугаар 1800-1881, цахим хуудасны онлайн туслах болон шуудан (contact@statebank.mn)-аар дараах бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг 24/7 цагаар тасралтгүй өгнө.

  • Бүх төрлийн харилцах, хугацаатай, хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүний мэдээлэл
  • Зээлийн бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
  • Бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамж
  • Гадаад гуйвуулгын ерөнхий мэдээлэл
  • Гадаад валютын ханшийн мэдээ
  • Карт, картыг ашиглах заавар
  • Гялс банк үйлчилгээ, үйлчилгээ ашиглах заавар
  • Бэлэн мөнгөний машин /АТМ/-ны байршил, цагийн хуваарь
  • Бэлэн мөнгөний машинд залгиулсан карт
  • Салбар нэгжийн байршил, цагийн хуваарь, суурин утасны дугаар
  • Банкны төвийн газар хэлтэс, алба, төвийн суурин утасны дотуур дугаар
  • Орон сууцны төлбөрийн мэдээлэл
  • Банкнаас зарласан урамшуулал, болзолт аяны мэдээ
  • Бусад мэдээлэл /шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээ/ 

Мөн Харилцагч Таны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх санал, хүсэлт, гомдол хүлээн авна.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК