Дебит карт

Төрийн Банкны Дотоодын карт эзэмшигч болсноор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх банкны АТМ, Пос терминалаар үйлчлүүлэх боломжтой.

 

 

СУРАГЧИЙН КАРТ:  Таны хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн боловсон хэрэглээг бага наснаас нь төлөвшүүлэхэд Төрийн банкны Сурагчийн карт туслана. Сурагчийн картыг хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр сургуулийн насны хүүхдэд олгох ба өдрийн зарцуулалтын хэмжээг хууль ёсны төлөөлөгч тогтоож, картаар хийгдэх гүйлгээний мэдээллийг мессежээр хүлээн авах боломжтой. 

 

 

 

 

 

ЭНГИЙН КАРТ:   Харилцагч таны боловсон хэрэглээг илэрхийлэх, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, энгийн харилцах эсвэл хугацаагүй хадгаламжийн дансанд олгох дотоодын дебит карт.

ХАЛАМЖИЙН КАРТ:   Төрөөс олгож буй нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт зэргийг олгох зориулалтаар харилцагчийн Халамжийн нэрийн дансанд холбосон дотоодын дебит карт. 

 

 

 

 

 

 

ЦАЛИНГИЙН КАРТ:  Цалингийн карт нь байгууллагын ажилчдад зориулагдсан карт юм. Байгууллага банктай гэрээ байгуулан ажилчиддаа хураамжгүй нөхцөлөөр карт олгохоос гадна цалингийн зээлд хамрагдах боломжтой. Цалинг картаар олгосноор байгууллага нь бэлэн мөнгөтэй холбоотой эрсдлүүдээс найдвартай хамгаалагдаж, цаг зарцуулалтыг зохистой ашиглахад тус дөхөм болдог.

 

 

 

 

 

ТЭТГЭВРИЙН КАРТ: Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран гаргасан, тэтгэврээ Төрийн банкны дансаар дамжуулан авдаг харилцагчдад зориулсан, тэтгэврээ дамжуулан авах, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах дотоодын дебит карт.

 

 

 

 

 

ЭКО КАРТ: Нийгмийн хариуцлагын хүрээнд Хүрээлэн төсөлтэй хамтран гаргаж буй, иргэдийн өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, иргэдийн энгийн харилцах данс болон цалингийн дансандаа холбуулан авах боломжтой, ховор амьтдын зурагтай дотоодын дебит карт юм. Та тус картыг худалдан авснаар таны төлсөн картын жилийн хураамжаас 1,000 төгрөгийг Хүрээлэн төсөлд шилжүүлэх бөгөөд байгаль, амьтдаа хамгаалахад хувь нэмэр болох болно. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК