Харилцах данс

1.    Дансны үлдэгдэл, гүйлгээгээ яаж шалгах вэ ?

  • Хэрвээ байнга дансаа шалгах, гүйлгээний мэдээллээ хянахыг хүсвэл Та манай интернэт банк, мессеж банк, мобайл банк, мессеж мэдээ үйлчилгээнүүдээс сонголтоо хийгээд цаг алдахгүй мэдээллээ авч болно.

2.    Харилцах дансыг ямар, ямар валютаар нээдэг вэ ?

  • Хадгаламж – MNT, USD, EURO, CHY
  • Харилцах – MNT, USD, EUR, JPY, CNY,JPY, RUB , GBP, KRW,CAD , AUD, CHF,

3.    Харилцах данс нээлгэхэд шимтгэлтэй юу ?

  • Данс нээлгэхэд ямар нэгэн шимтгэл хураамжгүй. Та Төрийн банкны аль ч салбар нэгжид бичиг баримттайгаа очиж дансаа нээлгэж болно.

4.    Төгрөгийн харилцах данснаасаа долларын харилцах данс руу гүйлгээ хийж болох уу?

  • Болно. Төрийн банкны тухайн өдрийн долларын бэлэн бус ханшаар хөрвөгдөн орно.

5.    Байгууллагын харилцах дансыг ямар, ямар валютаар нээдэг вэ ?

  • Харилцах – MNT, USD, EUR, JPY, CNY, RUB , GBP, KRW,CAD , AUD, CHF

6.    Иргэдийн харилцах дансанд хүү бодогддог уу ?

  • Цалингийн харилцах дансны жилийн хүү 3,6%
  • Тэтгэврийн харилцах дансны жилийн хүү 5,5%

7.    Харилцах данснаасаа Төрийн банк дотор гүйлгээ хийхэд хэзээ орох вэ ?

  • Шууд орно.

8.    Салбар нэгжид очихгүйгээр дансны дугаараа мэдэх боломж байгаа юу ?

  • Та манай банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 утсанд холбогдоод өөрийн мэдээллээ хэлээд дансны дугаараа авах боломжтой.

9.    Салбарт очихгүйгээр данс нээлгэж болох уу?

10.    Миний данс идэвхгүй болчихсон байна яах вэ?

  • Та өөрт ойр байрлах салбар нэгжид хандан мэдээллээ шинэчлүүлж дансаа идэвхжүүлнэ.

11.    Би 10 сая төгрөгийн банк хоорондын гүйлгээ хийсэн. Хэзээ орох вэ?

  • Банк хоорондын их дүнтэй гүйлгээ буюу 5 саяас дээш төгрөгийн гүйлгээ 16 цагаас өмнө хийсэн бол 1-2 цагийн дараа, 16 цагаас хойш хийсэн бол дараагийн ажлын өдрийн 10-11 цагийн хооронд шилжинэ.

12.    Би данс андуураад гүйлгээ хийчихлээ. Яах вэ?

  • Интернэт банкны гүйлгээ үл зөвшөөрөх маягтыг бөглөн илгээх эсвэл Харилцагчийн мэдээллийн төв /1800-1881/-д хандан хүсэлтээ илгээх боломжтой.
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК