ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ

Та өөрийн сонгож буй даатгалын бүтээгдэхүүн болон даатгалын компани харалдаа хураамжийн хувьтай нүдэн дээр дарж орон өгөгдлийн дагуу мэдээллийг үнэн зөв бөглөж оруулна уу.

 


 

  1. www.statebank.mn веб хуудас дахь даатгалын үйлчилгээг цахимаар бүртгүүлэх хүсэлт гэсэн хэсэгт хандаж даатгалын бүтээгдэхүүний төрлийг сонгоно.
  2. Сонгосон даатгалын бүтээгдэхүүний төрөл рүү ороход бүтээгдэхүүн, даатгалын компаниудын санал болгож буй хураамжийн хувь болон хамгаалалтын хамт харагдана.
  3. Даатгалын бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан бөглөх мэдээллүүд өөр өөр байгаа тул сонгосон бүтээгдэхүүний өгөдлийн дагуу мэдээллээ үнэн, зөв, алдаагүй бөглөх ёстойг анхаарна уу.
  4. Даатгалын үнэлгээг оруулснаар таны төлөх даатгалын хураамж бодогдон гарч ирнэ.
  5. Та өгөгдлүүдийг бөглөж, даатгалын хураамж тооцоолсны дараа даатгалын гэрээг очиж авах өөрт ойрхон Төрийн банкны нэгжийг сонгож “Хүсэлт илгээх" товчийг дарснаар таныг даатгалын гэрээ байгуулах мэдээллийг үнэн зөв бөглөж даатгалын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
  6. Банк таны хүсэлтийг хүлээж авсан даруй таны бүртгүүлсэн и-мэйл хаягт банкны onlineinsurance@statebank.mn хаягаас хариу өгнө.
  7. Банкнаас и-мэйлээр ирсэн зааврын дагуу холбогдох баримт бичиг бүрдүүлэн, өөрийн сонгосон нэгж дээр очиж даатгалын хураамж төлөн гэрээг баталгаажуулан авна уу.
  8. Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 5 өдөр таны мэдээлэл хадгалагдана. Хэрэв заасан хугацаанд ирж амжихгүй бол уг даатгалын бүртгэлийг хүчингүйд тооцох ба дахин бүртгүүлэх шаардлагатай.

 

Цахимаар даатгалын бүтээгдэхүүнд бүртгүүлэх гарын авлагыг  ЭНД  дарж авна уу. 

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ болон бүрдүүлэх материалын мэдээллийг авах бол ЭНД  дарж авна уу. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК