ХАРИУЦЛАГА

     Монгол улсын хууль тогтоомж, нэгдэн орсон конвенцууд, олон улсын гэрээг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөн тохиолдолд Банк болон харилцагчид эрх бүхий байгууллагаас хуулийн хариуцлагыг хүлээлгэдэг.

 

Харилцагч та Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд тусгасан заалттай танилцана уу.

 

  • Харилцагчийг таньж мэдэх хүрээнд шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзсан тохиолдолд зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана;
  • Харилцагч албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэрээ мэдүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана;
  • Эцсийн өмчлөгчийг зөвөөр банканд тодорхойлж өгөөгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана;
  • Харилцагчийн хийж буй төлбөр тооцооны  хүлээн авагчийн талаарх хуульд заасан мэдээллийг бүрэн агуулаагүй, холбоотой баримт материалыг гаргаж өгөөгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана.
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК