ГАДААД ГҮЙЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ

Олон улсын төлбөрийн системээр хийгдэж буй гадаад гүйлгээг дамжуулагч болон хүлээн авагч банкууд олон улсын гэрээ конвенц, Дэлхийн банк болон НҮБ-ын баталсан холбогдох дүрэм, хоригуудын шаардлагыг ханган ажиллахыг шаарддаг. Банк нь энэхүү шаардлагад нийцүүлэн гүйлгээг саадгүй, түргэн шуурхай хийх зорилгоор  дараах мэдээллийг харилцагчаас гаргуулдаг. Үүнд:

-          Гадаад төлбөр тооцооны үйлчилгээг зөвхөн өөрийн нэрийн данснаас бэлэн бусаар шилжүүлэг хийх, хүлээн авах

-          Гадаад төлбөр тооцоо шилжүүлэгч, хүлээн авагчийн талаарх мэдээлэл тодорхой байх

-          Гадаад төлбөр тооцооны зорилго тодорхой, хүлээн авагч талын нэхэмжлэх, болон гэрээ, бусад нотлох баримтууд,

-          Харилцагчийн дансаар гуравдагч этгээдийн төлбөр тооцоог шилжүүлэхгүй байх

-          Банкнаас шаардсан бусад нэмэлт мэдээллийг гаргаж өгөх

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК