ХАРИЛЦАГЧ ТАНЬЖ МЭДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАНКАНД ХАРИЛЦАГЧ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАЖ ӨГНӨ.

Иргэн бол:

  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт, хүүхэд бол төрсний гэрчилгээ
  •  Гадаад улсын иргэн гадаад паспорт, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл
  • Орлогын эх үүсвэрийг тодорхойлох баримт бичиг болон банкнаас шаардсан бусад мэдээлэл 

Байгууллага бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • Хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулсан баримт бичиг, гэрээ хэлцэл
  • Мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох баримт бичиг
  • Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын талаарх мэдээлэл
  • Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн байгууллагын гэрчилгээ, дүрэм нэмэлтээр хөрөнгө оруулалтын гэрээ /хэрэв гадны байгууллага бол уг баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт/
  • Дансны хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон тушаал шийдвэр
  • Эцсийн өмчлөгчийн баримт бичиг, банкны Эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягт”
  • Банкнаас шаардсан бусад мэдээлэл

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

         Хуулийн этгээдийн хувьд “Эцсийн өмчлөгч” гэж тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

         Хувь хүний хувьд “Эцсийн өмчлөгч” гэж тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

 

БАНК ЯАГААД ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ТОГТООХЫГ ШААРДДАГ  ВЭ?

        Банк нь хувь хүн, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг гаргуулан авснаар тухайн этгээдийг удирдан чиглүүлж, ашиг хүртэж буй өмчлөгч нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хамааралгүй, хууль ёсны бизнес эрхэлж буй этгээд мөн гэдгийг тогтоох зорилготой.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК