1. Дансны хуулгаа авахад заавал данс нээсэн салбар дээрээ очих уу?
- Банкны аль ч салбараас авч болно.
- Та Гялс банкны үйлчилгээнд бүртгүүлсэнээр дансны хуулгаа интернэтээр авах боломжтой.
2. Иргэний үнэмлэхээ гээсэн тул данснаасаа зарлага гаргахад ямар бичиг баримтыг үндэслэх вэ?
- УБЕГ-аас авсан иргэний бүртгэлийн лавлагааны эх хувь нь иргэний үнэмлэхийг орлох бичиг баримт болно.
3. Төгрөгийн харилцах дансаа долларын харилцах данс болгон шилжүүлж болох уу?
- Болохгүй. Шинээр долларын харилцах данс нээлгэж болно.
4. Гадаадад байгаа хүн танай банкинд харилцах данс нээлгэж болох уу?
- Төрийн банканд дансгүй иргэн шинээр данс нээх нээлгэхэд итгэмжлэлээр данс нээхгүй харин данстай иргэн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийн дагуу банкны үйлчилгээг авч болно.
5. Харилцах дансандаа 2-р гарын үсэг нэмүүлэхэд ямар материал бүрдүүлэх вэ?
- 1-р гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн хүсэлт
- Баталгаат гарын үсгийн маягтыг бөглөх
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн хугацаа дуусгавар болоогүй иргэний үнэмлэхний хуулбар
6. 1,2-р гарын үсэг бүхий дансны 2-р гарын үсгийг хасуулахад ямар материал бүрдүүлэх вэ?
- Хүсэлт
- Гарын үсгийн баталгааны маягтыг банкнаас авч мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгааны маягт
7. Данснаасаа зарлага гаргах тохиолдолд иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбараар авч болох уу?
- Болно. Баталгаажуулсан өдрөөс хойш 3 сарын дотор үйлчилгээ авах боломжтой.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2023 Төрийн банк ХК