ВЕСТЕРН ЮНИОН

 

Зурвас илгээх үйлчилгээ:

 

10 хүртэлх үгтэй зурвас илгээх

2 ам.доллар

10-аас дээш нэмэлт үг тутамд

0.20 ам.доллар

Утсаар мэдэгдэх (зарим орнуудад)

3 ам.доллар

Гэрээр чек хүргэх (зарим орнуудад)

13 ам.доллар

 

Төрийн банкаар ВЕСТЕРН ЮНИОН мөнгөн гуйвуулга илгээх маш хялбар.

Алхам нэг: Маягт бөглөх

Гуйвуулга илгээх маягтыг банкны ажилтнаас авч үнэн зөв бөглөн цахим иргэний үнэмлэх  (гадаадын иргэний хувьд өөрийг нь тодорхойлох албан бичиг баримт)-ний хамт буцаан өгнө.

Алхам хоёр: Төлбөр төлөх

Гуйвуулгын үндсэн төлбөр болон түүнд тохирох үйлчилгээний шимтгэлийг тушааж гарын үсэг зурна.

Алхам гурав: Гүйлгээний баримт авах

Төлбөр төлсний дараа банкны ажилтан танд гүйлгээний баримт өгөх бөгөөд тухайн баримт дээр 10 оронтой тоо бүхий нууц код хэвлэгдсэн байх тул та тэрхүү кодын нууцлалыг чанд хадгалан зөвхөн төлбөр хүлээн авагчид урьдчилан мэдэгдэнэ үү.

Төрийн банкаар дамжуулан ВЕСТЕРН ЮНИОН мөнгөн гуйвуулга хүлээн авах маш хялбар.

Алхам нэг: Маягт бөглөх

Гуйвуулга хүлээн авах маягтыг банкны ажилтнаас авч нууц кодыг өөрийн мэдээллийн хамт үнэн зөв бөглөн цахим иргэний үнэмлэх  (гадаадын иргэний хувьд өөрийг нь тодорхойлох албан бичиг баримт)-ний хамт буцаан өгнө.

Алхам хоёр: Төлбөр авах

Банкны ажилтан таны бөглөн өгсөн маягтыг шалгаж үзээд зөрүүгүй тохиолдолд төлбөрийг танд олгоно.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК