1988 оны долдугаар сард бид хоёр сая дахь иргэнээ өлгийдөж байсан бол 27 жилийн дараа гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудаа хүлээн авсан түүхт баяр тохиолоо.
“Монгол улсын тогтвортой санхүүжилт хөтөлбөр”-ийг дэмжин идэвхи санаачлагатай оролцож байдагийн жишээ нь тус хөтөлбөрийн зарчим, дэлхийн хөгжлийн хандлагыг нийт ажилтнууддаа танилцуулах, мөн тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн тулд Төрийн банкны ажилтан бүр манлайлан үлгэрлэх зорилго тавин ажиллаж байна.
Төрийн банк нь уудам эх орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын банк санхүүгийн стандартад нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд үзүүлэх зорилгоор олон ажлыг төлөвлөн хийж байгаа билээ.
Төрийн банкнаас Монголд анх удаа EMV чиптэй ЮнионПэй картыг зах зээлд нэвтрүүлсэнтэй холбогдуулан тус банкны Цахим банкны газрын захирал А.Мандахнарантай ярилцлаа.
Төрийн банк, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн удирдлагууд хамтын ажиллагааны нэгэн гэрээг үзэглэлээ. Тодруулбал, Төрийн банк, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг хэрэглэгчдэдээ албан ёсоор хамтран хүргэхээр болж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболд, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар гарын үсэг зурлаа.
Бидэнд гадаадад ажиллаж, амьдарч, суралцдаг аав ээж, ах дүү, хамаатан, үр хүүхэд, бизнесийн хамтрагчдаа цаг алдалгүй мөнгө шилжүүлэх шаардлага гардаг. Ялангаяа жил бүрийн 12 сард хилийн чандыг зорих иргэдийн тоо нэмэгддэгтэй холбогдуулан гадаадруу мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээ их гардаг. Хэрэв танд дээрх хэрэгцээ гарч байгаа Төрийн банкны Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганнасантай хийсэн ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
Жил бүр уламжлал болгон явагддаг Банк хоорондын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд болох 2014 оны 11-р сарын 15,16-нд Спортын төв ордонд нийт 11 багийн 150 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьж өрсөлдлөө.
Монголд техник технологийн хурдтай хөгжлийг банкны салбар манлайлан нэвтрүүлж байна. Үүний үр дүнд хүмүүс банкинд ирэхгүйгээр ажлаасаа, гэрээсээ, ер нь хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжтой болж байгаа. Үүний нэг нь Төрийн банк НДЕГ-тай хамтран гаргасан Онлайнаар даатгалаа төлөх үйлчилгээ юмаа. Энэхүү шинэ үйлчилгээний талаар Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхжаргалаас тодрууллаа.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2022 Төрийн банк ХХК