Нээлттэй ажлын байр

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСТ “СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР” СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Банкны салбар нэгж болон атм, оффис, дата төв, системүүд хоорондын үндсэн сүлжээний тасалдалгүй хэвийн ажиллагааг хангаж асуудлыг шийдвэрлэх, сүлжээний төхөөрөмж болон сүлжээний аюулгүй байдлын хяналт, мониторинг хийж ажиллах.

Дэлгэрэнгүй
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ТЕХНИКИЙН АШИГЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Төрийн банкны аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНКНЫ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭСТ ПРОГРАММ ЗОХИОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Банканд шаардлагатай программ хангамжийг шинээр хөгжүүлэх, түүнийг нэвтрүүлэх, сургалт, гарын авлага зааварчилгаагаар хангахад оролцох, технологийн оновчтой шийдэл гаргах, банканд хэрэглэж байгаа программ хангамжуудыг сайжруулан хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, программын нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах, шинэ техник технологийн талаар судлан санал гаргах.

Дэлгэрэнгүй
ХӨРӨНГӨ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТ ДИЛЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Банкны актив, пассивыг зохистой удирдан, ашигт ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Дэлгэрэнгүй
ДОТООД, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАРТ ХЯНАН ШАЛГАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Банкны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, Төрийн банк, Монголбанкны тушаал, журам, заавар болон банкны удирдлагаас явуулж буй бодлогын хэрэгжилтийг хянах, шалгах, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгах, ололтыг дэмжих, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх замаар дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох зорилготой.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНКНЫ САЛБАР, ТООЦООНЫ ТӨВД ТЕЛЛЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Банкныхаа эрхэм зорилгод нийцүүлэн, нягтлан бодох бүртгэлийн болон теллерийн системийн бүртгэлийн журмыг баримтлан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчийн үйлчилгээний стандартыг мөрдөн түргэн шуурхай гүйцэтгэж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан банкныхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллана.

Дэлгэрэнгүй
САНХҮҮГИЙН ХЭЛТЭСТ ӨГӨГДЛИЙН САНГИЙН ХӨГЖҮҮЛЭГЧ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Өгөгдлийн сангийн бүтцийг боловсруулж, удирдлагын хэрэгцээ шаардлага болон банкны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээнүүдийн тооцоллыг боловсронгуй болгох, санал гаргах, өгөгдлийн шинжээчидтэй хамтран боломжит тайлан мэдээнүүдийг бизнес интележинс түүл эсвэл дотоодын хэрэгцээнд ашиглагдах модуль дээр бэлтгэхэд баазын бүтцийг зохион байгуулах зорилготой.

Дэлгэрэнгүй
САНХҮҮГИЙН ХЭЛТЭСТ БИЗНЕСИЙН ШИНЖЭЭЧ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Банкны үйл ажиллагааны хүрээнд цугларсан мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтын процессийг хэрэгцээтэй судалгаа мэдээллээр хангах, тайлан мэдээнд дүн шинжилгээ хийж шинэчлэх, сайжруулах ажлыг хийх, мөн банкны салбарын ирээдүйн өөрчлөлт, хөгжлөөс улбаалсан нэвтрүүлэх шаардлагатай шинэ технологиудыг судалж ажиллах зорилготой.

Дэлгэрэнгүй
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК