Банкны нэр хүндийг онлайн орчинд өсгөх, банкны Сошиал медиа төлөвлөгөө стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх, сошиал медиа ашиглан маркетинг, идэвхижүүлэх кампанит ажил зохион байгуулах, банкны гадаад болон дотоод вэбсайтын дизайн, агуулгыг гаргах, мэдээллийг шинэчлэх.
ДэлгэрэнгүйБанкны мэдээллийн системийн өгөгдлийн сангуудын найдвартай, тасралтгүй ажиллагаа, бэлэн байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах, Өгөгдлийн сангуудыг удирдан зохион байгуулах, хөгжүүлэлт шинэчлэлийг хийх.
ДэлгэрэнгүйБанкны бүртгэлийн програм хангамжуудтай холбоотой дуудлагыг салбар нэгж болон газар хэлтсүүдээс утсаар болон имэйлээр хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэж хариу өгөх, дуудлагын бүртгэлд шинжилгээ хийх, програм хангамжийн ашиглалттай холбоотой гарын авлага, зааварчилгаагаар хангах, програм хангамжуудын үйл ажиллагааг сайжруулах санал санаачлагыг гаргаж ажиллах, програм хангамжийн алдааг тодорхойлох, засварлах, програмын тест хийх.
ДэлгэрэнгүйБанкны систем болон сервер, тоног төхөөрөмжүүд тэдгээрийн байрлах серверийн өрөө, серверийн өрөөтэй холбоотой дэд бүтцийн ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, сайжруулалт, шинэчлэлт, нэвтрүүлэлтийг хийж, шинэ технологийг хэрэгжүүлж, банкны системийн нууцлал аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллах зорилготой.
ДэлгэрэнгүйБанкны суурь бүртгэлийн систем болон дэд програмыг хөгжүүлэх, тайлан гаргах, нэмэлт өөрчлөлтийн шаардлага гаргах, алдааг засварлах, сайжруулалт, шинэчлэлт, туршилт, нэвтрүүлэлтийг хийх, системийн хэмжээний хэрэглэгчдийн програм ашиглалтын мэдлэгийг байнга өсгөх, мэдээлэл технологийн сайжруулалт, хөгжүүлэлт, боломж, давуу талыг бизнес талаас нь байнга эрэлхийлэх зорилготой.
ДэлгэрэнгүйМэдээллийн аюулгүй байдлын удирдлагын стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавих, системийн аюулгүй байдал, дотоод мэдээллийн урсгалыг хянах, бодлого, журам боловсруулах, мөрдүүлэх
ДэлгэрэнгүйХариуцсан салбар, түүний харьяа нэгжүүдийг орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж, бүтээгдэхүүнээр чанарын дээд түвшинд үйлчлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар нэгж бүрийг ашигтай ажиллуулаж, харилцагчийн үйлчилгээ, харилцааг өндөр түвшинд байлгах нь энэхүү ажлын байрны зорилго оршино.
ДэлгэрэнгүйТөрийн банкны байгууллагын банкинд чанартай зээлийн багц бүрдүүлэх, зээлийн багцын өсөлтийг тогтвортой хангах, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих замаар эрсдэлийг бага байлгахад чиглэнэ.
ДэлгэрэнгүйБанкны өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилтын дор болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бэлэн байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
ДэлгэрэнгүйБанкны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, Төрийн банк, Монголбанкны тушаал, журам, заавар болон банкны удирдлагаас явуулж буй бодлогын хэрэгжилтийг хянах, шалгах, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгах, ололтыг дэмжих, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх замаар дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох.
ДэлгэрэнгүйУхаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2022 Төрийн банк ХХК