ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАРТ НЯГТЛАН БОДОГЧ

2016-12-15


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт /СТОУС/ болон Төрийн банкны НББ-ийн бодлогын баримт бичиг, Санхүүгийн бүртгэл хөтлөх зааврын дагуу Төрийн банкны аж ахуйн тооцооны бүртгэл хөтлөх, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, бүртгэлийн үйл ажиллагааны журам зааврын хэрэгжилтэд хяналт  тавих, ажилтнуудыг удирдан зохион байгуулах, ажил үүрэгт хяналт тавих, ажлын ачааллыг тэнцвэржүүлэн өдөр тутам зааварчилгаагаар хангаж ажиллах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан байх   туршлагатай;
  • Компьютерийн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх;
  • Албан бичиг боловсруулах танилцуулах чадвар эзэмшсэн байх;
  • Хууль эрх зүйн зохих мэдлэгтэй;

Сонирхсон ажил горилогчид 2016 оны  12-р сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл Төрийн банкны www.statebank.mn вэб сайтаар орж, онлайнаар анкетаа ирүүлэх болон Төрийн банкны төв байрны 7-р давхарт Хүний нөөцийн газарт биеэр ирүүлнэ үү.  Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК