ТӨРИЙН БАНК АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2016-10-20


         Төрийн Банкны гүйцэтгэх захирал  Б.Цэндсүрэн, Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн “REACH” төслийг хэрэгжүүлэгч “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Бат-Орших нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

         “REACH” төсөл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, дэмжих зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлагыг хангахад зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК