СИСТЕМИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-05-04


Ажлын байрны зорилго:

Банкны систем болон сервер, тоног төхөөрөмжүүд тэдгээрийн байрлах серверийн өрөө, серверийн өрөөтэй холбоотой дэд бүтцийн ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, сайжруулалт, шинэчлэлт, нэвтрүүлэлтийг хийж, шинэ технологийг хэрэгжүүлж, банкны системийн нууцлал аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллах зорилготой.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай; 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Windows, Linux сервер үйлдлийн системийн талаар ахисан түвшиний мэдлэгтэй
  • Сүлжээний талаар ерөнхий ойлголттой
  • Өгөгдлийн сангийн талаар ерөнхий ойлголттой;
  • Windows орчинд домайн сервер, вэб сервер, мэйл сервер, файл сервер, өгөгдлийн сан зэргийг зохион байгуулж байсан болон хариуцан ажиллаж байсан туршлагатай байх;
  • Virtualization, Cloud computing талаар ерөнхий ойлголттой байх;
  • Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно;

Туслах  мэргэжлийн туршлага

  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхийг эрмэлздэг байх;
  • Шөнө оройн цаг, амралтын өдрөөр ажиллах ачааллыг даах чадвартай байх;
  • Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай;

Жич: Энэхүү ажлын байр нь хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд зарлагдсан болно.

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 05-р сарын 10-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК