ТӨРИЙН БАНК ТОП 4 БАНКНЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА

2016-04-29


Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас хамтран жил бүр улсынхаа нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Энэ жил, энэхүү арга хэмжээнд Төрийн банк ТОП-100 аж ахуйн нэгжээс эхний 11-д, банкны салбарт шилдэг 4 банкны нэгээр шалгарлаа.   ТОП-100 ААН-ийг тодруулахдаа Монгол улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, олсон орлого, борлуулалтын хэмжээ, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажиллагсадын тоо болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг харгалзахын зэрэгцээ Сангийн яам, Үндэсний Орлогын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын албан ёсны баталгаажсан тоон үзүүлэлтэд тулгуурлаж шалгаруулдаг.

2015 онд Төрийн банкны нийт актив 1,7 их наяд төгрөгт хүрч, ххарилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,5 их наяд төгрөг, жилийн 18.0  тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан,  Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуурыг  ханган ажиллалаа.

Төрийн банк нь 2015 онд шинээр 3 салбар, 15 тооцооны төв шинээр ашиглалтад оруулж, 34 салбартаа цахим үйлчилгээний цогц шийдэл Гялс буланг нэвтрүүлж,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  4 том аудитын байгууллагын нэг болох Эрнст энд Янг Монгол ХХК 2015 оны санхүүгийн тайлангаа дахин баталгаажуулж, олон улсын стандартад амжилттай шилжсэнээс хойш даруй 4 жилийн нүүр үзлээ. Түүнчлэн банкны үйл ажиллагааг олон улсын үнэлгээний  Moody’s Investment, Fitch Ratings байгууллагуудаар дахин амжилттай үнэлүүлэн, “B” буюу сайн үнэлгээгээ баталгаажууллаа.

Төрийн банк нь Монгол улсад анх удаа Япон улсад өргөнөөр хэрэглэдэг JCB картыг, дэлхийн 148 орны, 4,5 тэрбум хүн ашигладаг Юнион Пэй картыг өндөр нууцлал бүхий EMV чиптэйгээр нэвтрүүлж, банкны нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагаа ухамсарлан нийтэд зориулсан “Санхүүгийн боловсрол олгох аян”,  “Эко боловсрол олгох аян”, “Оюунлаг залуусаа дэмжих аян”, “Харилцагч таныг сонсоё аян” зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлснийг дуулгахад таатай байна.

Төрийн банкны хүрсэн хөгжил дэвшил, ололт амжилтыг хамтдаа бүтээлцсэн харилцагч танд баярлалаа.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК