ТӨРИЙН БАНКИНД ХАМГААЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ХАМГААЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-04-25


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Банкны өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилтын дор болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бэлэн байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

БОЛОВСРОЛ: Бүрэн дунд буюу түүнээс дээш 

ТУРШЛАГА:

  • Хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Цэргийн алба хаасан буюу гэрээт харуул хамгаалалтын сургалтанд хамрагдсан байх;
  • Цагдаа, цэргийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

УР ЧАДВАР:

  • Хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр ажлын зохих туршлагатай байх; 
  • Хамгаалалт, аюулгүй байдлын үйл ажиллагаанд ашиглагдаж буй зэвсэг, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг, чадварыг эзэмшсэн байх;
  • Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны явцад олж авсан мэдээ, мэдээлэлд боловсруулалт хийх, ашиглах чадвартай байх;
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх;
  • Цагийн байдлыг зөв үнэлж үүссэн нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж, биелэлтийг нь хангаж ажиллах чадвартай байх;
  • Чөлөөтэй сэтгэдэг, мэдрэмж сайтай байх:
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи зүтгэл, санаачлагатай байх;
  • Харилцааны өндөр соёлтой байх;

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Захирах, захирагдах ёсыг хүлээн зөвшөөрч мөрдөж ажиллах чадвартай байх; 
  • Нууцыг чандлан хадгалах чадвартай байх;
  • 175 см-ээс дээш өндөртэй байх;
  • 25-40 насны хязгаартаa байх;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 04-р сарын 26-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК