Төрийн банкны Дорнод салбарын шинэ байрны нээлтэнд Ерөнхий сайд оролцлоо.

2016-03-29


Төрийн банк бол банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор 100% төрийн өмчит банк болон 2009 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр Монгол улсын бүх сум, суурин газарт байршсан нийт 540 гаруй салбар нэгж, 3800 гаруй мэргэшсэн хүний нөөцөөрөө дамжуулан банк санхүүгийн үйлчилгээг нэр төртөйгээр үзүүлдэг Монголын томоохон арилжааны банкуудын нэг билээ.

Энэ ч утгаараа өөрийн 2,7 сая харилцагчиддаа банкны үйлчилгээгээ тав тухтай орчинд хүргэх зорилгоор, банкны стандартад нийцсэн шинэ барилгуудыг 2014 онд Баян-өлгий аймагт, 2015 онд Завхан, Сүхбаатар аймгуудад шинээр ашиглалтанд оруулсан бол 2016 оны эхний барилга нь Дорнод салбарын шинэ байр юм.

 

Энэхүү барилгыг Төрийн банк  1 тэрбум, 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус аймагт өнгө үзэмжтэй 3 давхар барилгыг Дорнод аймгийн Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай барилга угсралтын Чандмань тал компаниар 6-н сарын хугацаанд гүйцэтгүүлэн ашиглалтанд оруулж тууз хайчлах ёслолын арга хэмжээг 2016.03.24-нд хийлээ.

Тууз хайчлах ёслолын арга хэмжээнд Монгол улсын Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Аж Үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, Төрийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Туваан болон Дорнод аймгийн удирдлагууд оролцлоо.  

Засгийн газрын тэргүүн Төрийн банкны Дорнод салбарын шинэ байрны нээлтийн тууз хайчлах арга хэмжээнд оролцсон нь арилжааны банкны нээлтэнд оролцож байгаа анхны тохиолдолд бөгөөд энэ банкны хувьд нэр хүндийн хэрэг боллоо. Иймээс банкны болон тэр дундаа Дорнод салбарын Төрийн банкны хамт олон энэ эрч хүчээр ажиллах болно. 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК