ТӨРИЙН БАНКНЫ ПРОГРАМ ӨГӨГДЛИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН ОПЕРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2016-03-18


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
 
Банкны үндсэн бүртгэлийн систем болон дэд системүүд, өгөгдөлийн сангуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавин ажиллах, системүүдийн хуваарьт ажилбаруудыг гүйцэтгэх. 
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
 
Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр ажилласан ажлын туршлагатай;
  • Програмчлалын хэл болон өгөгдлийн сан удирдах системийн талаар суурь мэдлэгтэй байх;

 
Нэмэлт шаардлага

  • Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй байх;
  • Нягт нямбай, хариуцлагатай;
  • Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай

 
Жич: Энэхүү ажлын байр нь хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд түр ажлын байр болно.
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 03-р сарын 21-ний өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК