2016-02-24
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:
Хариуцсан салбар, түүний харьяа нэгжүүдийг орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж, бүтээгдэхүүнээр чанарын дээд түвшинд үйлчлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар нэгж бүрийг ашигтай ажиллуулаж, харилцагчийн үйлчилгээ, харилцааг өндөр түвшинд байлгах нь энэхүү ажлын байрны зорилго оршино.
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
• Компьютерийн хэрэглээний програмуудыг дунд түвшинд эзэмшсэн;
• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх;
• Удирдан зохион байгуулах болон багаар хамтран ажиллах чадвартай;
• Бие даасан бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай;
• Бусдыг сонсох өөрийгөө илэрхийлэх чадвартай;
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 02-р сарын 24-ний өдрийн 17 цаг хүртэл хүлээн авах тул Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2023 Төрийн банк ХК