КОМПЛАЕНСИЙН ГАЗАРТ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-02-17


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:
Банкны дотоодод  мөрдөгдөх дүрэм,  журам болон үйл  ажиллагаа нь  Монгол  Улсын хууль тогтоомж, эрх  бүхий байгууллагын шаардлагад  нийцэж байгаа байдалд  хяналт тавих,  нийцүүлэх ажиллагааг зохион  байгуулах,  хууль тогтоомжийг  хэрэгжүүлэхэд банкны  газар,  хэлтэс,  нэгжид дэмжлэг  үзүүлэх, комплаенсийн зарчмыг нэвтрүүлэх,  бэхжүүлэхэд  оршино.
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
 
Үндсэн шаардлага

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; 
  • Мэргэжлийн чиглэлээр 2 буюу түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

Нэмэлт  шаардлага

  • Багаар ажиллах;
  • Албан бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Хэрэглээний болон бүртгэл санхүүгийн програмыг эзэмшсэн;

 Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 02-р сарын 19-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК