ХЯНАЛТЫН ГАЗАРТ ПРОГРАМЫН ХЯНАН ШАЛГАГЧ

2016-01-25


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Банкны салбар, нэгжийн  үйл ажиллагаанд үүсч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүссэн зөрчил дутагдлыг илрүүлэх үүднээс банкны системийн хэмжээнд ашиглагдаж буй програмын түвшинд хяналтыг хэрэгжүүлэх, програмд тулгуурласан хяналтыг боловсронгуй болгох, системээс илэрсэн алдаа зөрчлийг илрүүлэх, удирдлагыг шуурхай мэдээллээр хангах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА


Үндсэн мэргэжлийн шаардлага, туршлага:
• Мэдээллийн системийн инженер, Мэдээллийн системийн удирдлага болон Програм хангамжийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
• Хянан шалгагчаар ажиллаж байсан туршлагатай байх, эрх зүйн зохих мэдлэгтэй;
• Oracle, MySql гэх мэт өгөгдлийн сантай ажиллах чадвартай;
• Хэрэглээний програмчлалын хэл 2-оос доошгүй бүрэн эзэмшсэн.
Туслах мэргэжлийн туршлага:
• Албан бичиг танилцуулах, бэлтгэх, боловсруулах чадвартай;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно.


Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 01-р сарын 27-ний өдрийг дуустал  Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК