МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАЗАРТ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2016-01-18


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Банкны газар нэгжээс ирсэн МТ-той холбоотой дуудлага, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, шийдвэрлүүлэх зорилготой.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

  • Банк, санхүү болон мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжил дээшлүүлсэн сертификаттай бол давуу тал болно;
  • Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Програм хангамж, мэдээллийн системд дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах өндөр чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Ачаалал даах чадвартай;

 

Жич: Энэхүү ажлын байранд сонгон шалгаруулж буй ажилтан нь жирэмсэний амралт авч буй ажилтны оронд түр ажиллахыг анхаарна уу.

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 01-р сарын 20-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК