МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАЗАРТ ТЕХНИК ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2016-01-18


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Компьютер, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, оношлогоо, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болон шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

  • Компьютерийн техник хангамж, электроникийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • Компьютерийн техник хангамж, принтер, скайнер болон банкинд ашиглагддаг тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оншлох, засварлах чадвартай;
  • Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах өндөр чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Ачаалал даах чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 01-р сарын 20-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК