НАЛАЙХ САЛБАРЫН ХАРЬЯА МУСТАНГ ТООЦООНЫ ТӨВ, БАГАХАНГАЙ ТООЦООНЫ ТӨВД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2016-01-14


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:
Төрийн банкинд чанартай зээлийн багц бүрдүүлэх, зээлийн эрсдлийг хамгийн бага түвшинд байлгах, сайн харилцагч татаж, багцыг тогтмол өсгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зээлийн үйл ажиллагааг явуулна.
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
 
Үндсэн мэргэжлийн туршлага:
 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
  • Мэргэжлийн чиглэлээр 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай; /мэргэшсэн теллер болон ахлах теллерийн албан тушаалд 6 сар ба түүнээс дээш хугацаанд ажилласан байх/
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх; 
  • Монгол Улсын хууль, эрх зүйн зохих  мэдлэгтэй.

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 01-р сарын 18-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.
 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК