Харилцагчдийн анхааралд

2015-12-11


Эрхэм хүндэт харилцагч танаа

Төрийн банкны цахим үйлчилгээнд өргөтгөл хийх тухай

Төрийн банк нь  санхүүгийн салбар дахь өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлэн, орчин үеийн банкны шилдэг үйлчилгээг ард иргэддээ саадгүй хүргэж, харилцагчдынхаа бүх талын хамтын ажиллагааг дээдлэн, хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн сайн харилцаатай, хамгийн эрсдэлгүй, үр ашигтай банк байх зорилгыг дэвшүүлэн ажилладаг билээ. Бид үйлчилгээгээ улам сайжруулахын тулд сервер тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах, эрчим хүч хэмнэх, найдвартай байдал өндөр гүйцэтгэл бүхий технологийг нэвтрүүлэх ажлыг 2015 оны 12-р сарын 13-ны Ням гарагийн өглөөний 03:00-05:00 цагийн хооронд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

            Тус шинэчлэлт сайжруулалтыг алдаагүй богино хугацаанд хийхийн тулд Төрийн банкны төлбөр тооцооны дараах системүүдийг 2 цагийн хугацаанд түр зогсоож байгааг танд мэдэгдэж байна.   Үүнд:

  • Картын үйлчилгээ
  • Интернет, смарт банк
  • Мобайл, SMS банк
  • E-billing үйлчилгээ

Танд түр зогсолттой холбоотой асууж тодруулах зүйл болон санал гомдол байвал Төрийн банкны лавлах төвийн 1800-1881 утсаар холбогдохыг хүсье.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК