ПРОГРАМ ӨГӨГДЛИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ ПРОГРАМ ЗОХИОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015-10-19


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Банкинд шаардлагатай байгаа програм хангамжийг шинээр хөгжүүлэх, сайжруулан хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, програмын нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах, шинэ техник технологийн талаар судлан санал гаргах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Өгөгдлийн сан удирдах системүүдийн талаар мэдлэгтэй байх /Oracle/;
  • Програмчлалын хэл, вэб технологийн өндөр мэдлэгтэй байх /C#, PHP, ASP, ASP MVC/ ;
  • Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай; 
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Ачаалал даах чадвартай
  • График дизайны зохих түвшний мэдрэмжтэй, Мобайл аппликэйшн хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.

Туслах  мэргэжлийн туршлага:

  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх;
  • Техникийн бичиг боловсруулах, хөтлөх чадвартай;
  • Банк санхүүгийг салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 10-р сарын 25-ний өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК