АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОПЕРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2015-09-03


Ажлын байрны зорилго:

Албаны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн төв байр, төв салбарын хяналтын камер мөн орон нутгийн салбар тооцооны төвүүдийн дохиололын тоног төхөөрөмжийг 24-н цагаар тасралтгүй хянан гарсан болон илэрсэн зөрчлүүдийг тухай бүр зохицуулалт хийн арга хэмжээ авч ажиллах, инженер техникийн ажилтан, мэргэжилтэн нарт холбгдох мэдээллийг өгч гэмтэл, зөрчлийг арилгуулах болон Улаанбаатар, Орон нутгийн салбар тооцооны төв, кассаас ирсэн камер, дохиололын тоног төхөөрөмжийн талаар ирсэн хүсэлтийг хүлээн авч холбогдох ажилтан байгууллагад мэдэгдэн шуурхай арга хэмжээ авах ашиглагдаж байгаа хяналтын камер, дохиололын систем, нэвтрэх системийн хэвийн ажиллагааг хангах хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн зорилтуудыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Компьютер, мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх: 

Туслах  мэргэжлийн туршлага:

  • Оператороор ажиллаж байсан бол давуу тал болно:   
  • Аюулгүй байдал, хамгаалалтын болон онцгой байдал, нууц хамгаалах чиглэлээр бүх талын арга хэмжээ зохиох, гүйцэтгэлийг хангах чадвартай байх;
  • Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны явцад олж авсан аливаа мэдээ, мэдээлэлд боловсруулалт хийх, ашиглах чадвартай байх;
  • Цагийн байдлыг зөв үнэлж үүссэн нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж, биелэлтийг нь хангаж ажиллах чадвартай байх;
  • Уян хатан, мэдрэмж сайтай, чөлөөтэй сэтгэдэг байх:
  • Мэргэжлийн дагуу сургалт явуулах чадвартай байх;
  • Баримт бичиг боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх:
  • Захирах, захирагдах ёсыг хүлээн зөвшөөрч мөрдөж ажиллаж чаддаг байх; 
  • Харилцааны өндөр соёлтой байх;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 09-р сарын 01- ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК