БНСУ-Д АЖИЛЛАХ ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015-08-20


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

БНСУ-ын банк болон санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж холбоо тогтоох, Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг тус улсад ажиллаж амьдарч буй МУ-н иргэдэд таниулах, хүргэх замаар харилцагчийн тоог нэмэгдүүлж, депозит татах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
  • Мэргэжлийн салбарт 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;   
  • Солонгос хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай; 

Бусад:

  • Англи хэлний дундаас дээш түвшний  мэдлэгтэй;
  • Ачаалал даах чадвартай, илүү цаг болон томилолтоор ажиллах боломжтой байх;
  • Шударга, Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг өөртөө төлөвшүүлсэн, тогтвор суурьшилтай ажиллах;
  • БНСУ-д амьдрах, ажиллах албан ёсны визтэй, суурин амьдардаг.

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 08-р сарын 26- ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК