СҮХБААТАР САЛБАРЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2015-07-09


Уудам эх орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй Төрийн банк нь олон улсын стандартад нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд харилагчиддаа үйлчилгээ үзүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Дарьганга тооцооны төв, Сүхбаатар салбарын шинэ байрны нээлтийн арга хэмжээг 2015.07.05,06 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү нээлтийн хүрээнд Дарьганга сум, Баруун-урт хотуудад Ерөнхий захирал Д.Батсайхан, орлогч захирал Т.Дорждэрэм, Дэд захирал Л.Идэрцогт, Газрын захирал А.Ганбаатар, З.Туяацэцэг, О.Баасансүрэн нар ажиллаж нээлтийн арга хэмжээг ёслол төгөлдөр хийлээ. Мөн нээлтийн арга хэмжээний хүрээнд Төрийн банкны элч хамтлаг “Увертюра”, залуу дуучин Ч.Одноо, Чоно хамтлагийн дуучин Д.Дэрмээ, Хурд хамтлаг оролцсон “Харилцагчийн өдөрлөг” задгай талбайн шоуг Баруун-урт хотын Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэхүү шоуг үзэхээр нийт 3500 гаруй Сүхбаатарчууд хуран цуглаж нэгэн үдшийг Төрийн банктай хамтдаа өнгөрүүллээ. Төрийн банкаар үйлчлүүлдэг Сүхбаатарчууд болон нийт харилцагчиддаа баярлалаа.

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК