ЗАХИРЛЫН ТУСЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015-07-07


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Удирдлагын шууд удирдлагад ажиллаж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлууд болон хурал, уулзалт зохион байгуулах, холбогдох протокол хөтлөн баримтжуулах, удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд банкны газар, хэлтсүүдтэй уялдаа холбоотой ажиллах, банкны дүрэм, журам, зааврын хүрээнд харилцагч нарын найдвартай харилцааг бий болгоход ажлын байрны гол зорилго оршино.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, гадаад хэл, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

Туслах мэргэжлийн туршлага:

  • Мэргэжлийн чиглэлээр 5 жилээс дээш ажлын туршлагатай;
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах, баримт бичигтэй ажиллах технологийн талаарх мэдлэгтэй;
  • Англи хэлний бичих, ярих чадварын дунд түвшний мэдлэгтэй;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Хариуцлага, ажлын гүйцэтгэл өндөртэй байх;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 07-р сарын 09-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК