ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭСТ ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2015-04-28


Ажлын байрны зорилго:

Төрийн банкны гадаад харилцааг өргөжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх, банкны дипломат харилцааг сайжруулах, банкыг гадаад зах зээлд сурталчилах зэрэг үндсэн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжлийн аман болон бичгэн орчуулгыг хийж гүйцэтгэх, банкны гадаад харилцааг шинэ түвшинд авчирах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй (эдийн засаг хос мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно)
  • Гадаад орны 2 хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэг эзэмшсэн байх. /Үндсэн: англи, орос /;
  • 2-оос дээш жилийн ажлын туршлагатай
  • Санхүү, банк, эдийн засгийн чиглэлийн мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн орчуулга хийх чадвартай /TOEFL-ийн 85-аас дээш, IELTS-ийн 6.5-аас дээш оноотой бол давуу тал болно./
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Монгол хэлний дүрэм болон найруулга зүйн мэдлэг сайтай
  • Багаар ажиллах, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 05-р сарын 06-ний өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК