ПРОГРАМ ЗОХИОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015-04-27


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Банкинд шаардлагатай байгаа програм хангамжийг шинээр хөгжүүлэх, түүнийг нэвтрүүлэх сургалт хийх, гарын авлага зааварчилгаагаар хангах, технологийн оновчтой шийдэл гаргах техникийн үйлчилгээг хийх, банкинд хэрэглэж байгаа програм хангамжуудыг сайжруулан хөгжүүлэх

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • Өгөгдлийн сан удирдах ORACLE, MSSQL, MySQL, Dbase системийн талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Програм хангамжийн өндөр мэдлэгтэй, dotNet, C#, asp.net, VB, Delphi, PL/SQL, PHP;
  • Сүлжээний болон интернэт орчны програмчлалын талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Албан бичиг боловсруулах, хөтлөх чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Ачаалал даах чадвартай

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 04-р сарын 25-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК