ШИНЭ ШИЙДЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015-03-13


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Банкны бодлого, журамд нийцүүлэн програм хангамжийн шинэчлэлт, өөрчлөлт, нэвтрүүлэлт, туршилт, хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхэд бизнес болон техникийн газар, хэлтсүүдийн холбож, төслийг удирдан зохион байгуулах, банкны үйл ажиллагаанд хэрэглэгдэх дэвшилтэт технологи бүхий цахим бүтээгдэхүүний судалгааг хийх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс доошгүй зэрэгтэй;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай; Эсвэл магистрийн зэрэг хамгаалсан. Банкинд ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Програм хангамжийн төслийн удирдлага хийх чадвартай
  • Банк, санхүүгийн ойлголттой
  • MS Project, MS Visio, Visual Paradigm зэрэг загварчлал, төслийн удирдлагын хэрэгслүүдтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу тухайн хэл дээр мэргэжлийн судалгаа хийх чадвартай, TOEFL-ийн шалгалт өгсөн бол давуу тал болно
  • Програмчлал болон загварчлалын хэлний нарийн мэдлэгтэй, Java, C, C++, C#, VB , ASP, PHP болон UML Relational Database-ийн талаар өргөн ойлголттой, түүнтэй ажиллах чадвартай, ӨС зохион байгуулах, ERD зурах чадвартай;
  • Судалгаа, дүн шижилгээ хийх чадвартай;
  • Албан бичиг, журам, заавар, санал дүгнэлт боловсруулах чадвартай;
  • Сургалтын арга барил болон систeмийн мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 03-р сарын 17-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК