АККРЕДИТИВ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА.

2015-03-13


Ажлын байрны зорилго:

Төрийн банкны эрхэм зорилго, стратегитай уялдуулан эх үүсвэртэй болон эх үүсвэргүй экспорт болон импортын аккредитивыг олон улс болон төрийн банкинд мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврын дагуу гаргах, аккредитив гаргахтай холбоотой ажилбаруудыг хариуцсан ажиллах, банкны гадаад худалдааны санхүүжилт болон аккредитивын бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, холбогдох судалгаа шинжилгээг хийнэ.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Банкны салбарт  3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай;
  • Гадаад худалдааны санхүүжилт болон аккредитивтай холбоотой олон улсын журам, баримт бичгүүдийн талаар бүрэн мэдлэгтэй, хэрэгжүүлэх ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • Англи хэлний ахисан дунд шатны түвшний мэдлэгтэй байх;

Тусгай шаардлага:

  • Банкны салбарт  3 жил буюу түүнээс дээш хугацаанд аккредитив хариуцан  ажилласан ажлын туршлагатай;
  • Банкны үндсэн програм болон графт програм дээр ажиллах чадвартай;
  • Гэрээ боловсруулах, хэлцэл хийх чадвартай;
  • Гадаад худалдаа болон аккредитивын чиглэлээр сургалт зохион байгуулах чадвартай;
  • Аккредитивын чиглэлээр дотоод болон гадаадын сургалтуудад хамрагдсан; (сертификаттай)
  • Харилцагчтай уулзалт хийж аккредитив, гадаад инкасс, гадаад баталгааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвартай

Сонирхсон ажил горилогчид 2015 оны  03-р сарын  17-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК