Төрийн банкны ажилтан бүр манлайлан үлгэрлэнэ

2015-02-09


Монгол улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй салбарын нэг нь яахын аргагүй банкны салбар юм. Тийм учраас ч Монголын Банкирууд нийгэмд үзүүлэх өөрсдийн үүргээ ухамсарлан банк санхүүгийн системд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэх бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтээгээр дэмжиж “Монгол улсын нийгэм байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж “Монгол улсын тогтвортой санхүүжилт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байсан нь саяхан билээ.

Төрийн банк ч “Монгол улсын тогтвортой санхүүжилт хөтөлбөр”-ийг дэмжин идэвхи санаачлагатай оролцож байдагийн жишээ нь тус хөтөлбөрийн зарчим, дэлхийн хөгжлийн хандлагыг  нийт ажилтнууддаа танилцуулах, мөн тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн тулд Төрийн банкны ажилтан бүр манлайлан үлгэрлэх зорилго тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2014 онд Төрийн банкны Маркетингийн хэлтсээс “Ажилтан бүр Маркетер аян”, Дотоодын данс аж ахуйн тооцооны хэлтэсээс “Зардал хэмнэх аян”-уудыг амжилттай зохион байгуулан бодитойгоор 1,3 тэрбум төгрөг хэмнээд байна.

Дээрх аянуудын хүрээнд гарсан амжилт, 2015 онд хийх ажлын төлөвлөгөөгөө Төрийн банкны Улаанбаатарын хотын салбар нэгжийн нийт ажилтнууддаа танилцуулах зорилгоор өнгөрөгч бямба гарагт “Ажилтан бүр манлайлан үлгэрлэе” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Монголын лектор төвийн сургалтын албаны дарга А.Амартөгс болон Төрийн банкны ажилчид оролцлоо.

 

 

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК