СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2015-02-11


Ажлын байрны зорилго:
Дотоод болон гадаад сүлжээний орчинг бүрдүүлэх, сүлжээний тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, гэмтэл саатлыг арилгах, сүлжээний тоног төхөөрөмж, онлайн цэгүүдийн мэдээллийг програмд тогтмол шинэчлэх зорилготой. 
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
 
Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Сүлжээний инженер, компьютерийн ухааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай 
  • Байгууллагын дотоод гадаад сүлжээг зохион байгуулах, сүлжээний бүтэц, зохион байгуулалтанд шинжилгээ хийх чадвартай;
  • Firewall, Router болон сүлжээний бүх төрлийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах өндөр чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Ачаалал даах чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 02-р сарын 15-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК