КАРТЫН ТӨВД КАРТЫН ЗАХИАЛГА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2015-02-05


Ажлын байрны зорилго:

Төлбөрийн картыг харилцагчид хүргэх түгээх, картын захиалгыг програмын түвшинд хүлээн авах, салбар, тооцооны төвүүдэд хэвлэгдсэн картыг хуваарилах, карт хэвлэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг бүрэн ханган ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, ня-бо, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай; 

Туслах  мэргэжлийн туршлага:

  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Ажлын байранд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай;

Энэхүү ажлын байр нь хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд гарч байгаа түр ажлын байр болно.

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 02-р сарын 09-ний өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК