Төрийн банк Завхан аймгийн Улиастай хотод шинэ байрныхаа нээлтийг хийлээ.

2015-02-03


Төрийн банк нь уудам эх орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын банк санхүүгийн стандартад нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд үзүүлэх зорилгоор олон ажлыг төлөвлөн хийж байгаа билээ. 

Эдгээр ажлын нэг нь Завхан аймгийн Улиастай хотод шинээр ашиглалтад оруулж буй Завхан салбарын шинэ барилгын нээлт бөгөөд энэхүү арга хэмжээг 2015.01.19-нд тус аймагт ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Мөн Нээлтийн арга хэмжээний үеэр Төрийн банкны элч хамтлаг Монгол Поп опера Увертюра, ОХУ Буриад улсын ардын жүжигчин, МУСТА Б.Амархүү зэрэг уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо аймгийн төвийн Хөгжимт Жүжгийн Театрт үнэ төлбөргүйгээр сонирхууллаа.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК