СҮЛЖЭЭНИЙ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА //МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАРТ

2023-05-23


ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Салбар нэгж, атм, киоск, төв оффисийн онлайн сүлжээний өдөр тутмын найдвартай хэвийн ажиллагааг ханган ажиллах, сүлжээний гэмтэл саатлыг шалтгааныг тодорхойлж, засварлах, гэмтэл саатлыг бууруулах, хяналт мониторингийг хийх, тайлан мэдээгээр хангаж ажиллах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Сүлжээний мэргэжлийн сертификаттай болон сүлжээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Харилцааны соёлтой, харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайн байх;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхийг эрмэлздэг байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Асуудал шийдвэрлэх, дүгнэлт гаргах, судалгаа хийх чадвартай байх;
  • Шинэ зүйлийг хурдан суралцах чадвартай байх;
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК