ТӨРИЙН БАНК “LIME” ДУГААРЫГ ЦАХИМ ҮЙЧИЛГЭЭНД АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2023-05-08


Төрийн банк нь интернэтэд суурилсан үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч Онлайм Нетворк ХХК-ийн LIME дугаарыг банкны цахим үйлчилгээнд ашиглаж эхэллээ.  

Онлайм Нетворк ХХК нь Гадаадад оршин суугаа Монголчууддаа зориулан утсаар ярих, мессеж бичих боломжтой өөрийн нэр дээрх утасны дугаартай болж Монгол дахь үйлчилгээний байгууллагуудын бүх төрлийн мэдээ мэдээлэл үйлчилгээг авах,  боломжуудыг нээн өгч байна. Тэгвэл LIME аппликэйшн, түүний онлайн утасны дугаар үйлчилгээг ашигласнаар гадаадад оршин суугаа иргэд Төрийн банкны цахим үйлчилгээг авах боломж бүрдэж байна.   

Төрийн банк нь харилцагч нартаа банкны үйлчилгээг хялбараар хүргэх боломжийг бүрдүүлэх үүднээс Гялсбанк үйлчилгээ болон мессеж мэдээ үйлчилгээнд LIME дугаар бүртгүүлэн банкнаас илгээж буй мессежийг хүлээн авах боломжийг бүрдүүллээ. LIME дугаар нь 72****** бүхий 8 оронтой дугаар бөгөөд аппликэйшнд суурилсан дэлхийн аль ч өнцгөөс мессеж хүлээн авах боломжтой дугаар юм. 

Харилцагч банкан дээр ирэх боломжгүй гадаадад амьдарч байгаа тохиолдолд оршин суугаа улс дах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар баталгаажуулсан итгэмжлэлээр бүртгэлтэй утасны дугаарын мэдээллийг солино. 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК