КОМПЛАЕНСИЙН ГАЗАРТ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2023-05-04


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Банкны дотоодод  мөрдөгдөх дүрэм,  журам болон үйл  ажиллагаа нь  Монгол  Улсын хууль тогтоомж, эрх  бүхий байгууллагын шаардлагад  нийцэж байгаа байдалд  хяналт тавих,  нийцүүлэх ажиллагааг зохион  байгуулах,  хууль тогтоомжийг  хэрэгжүүлэхэд банкны  газар,  хэлтэс,  нэгжид дэмжлэг  үзүүлэх, комплаенсийн зарчмыг хэрэгжүүлэх,  бэхжүүлэхэд  оршино.  

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:   

  • Хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Комплаенсийн чиглэлээр ажиллаж байсан эсхүл хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн бол давуу тал болно,
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх,
  • Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэх дүгнэх, шуурхай ажиллах,
  • Баримт бичиг боловсруулах, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар болон бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай,
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК