БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНД ТӨСӨЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2023-05-04


Ажлын байрны зорилго:

            Банкны үйл ажиллагаанд хэрэгжих буй программ хангамжийн төслүүдэд шинжилгээ хийх, системийн интерфейс, технологийн шийдлүүдийг тодорхойлох, төсөлд тавигдах бизнесийн болон техникийн шаардлагуудыг боловсруулахад оролцох, түүнийг сайжруулах.

Тавигдах шаардлага:

Боловсрол:   Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:   Программ хангамж,  Мэдээллийн технологи, Мэдээллийн системийн удирдлага

Туршлага:   Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан байх

Ур чадвар:

  • Кодчилол, программчлалын 2-с дээш хэлний мэдлэгтэй;
  • Кодчиллын  алдааг тодорхойлох, засварлах шийдэлд оролцох чадвартай;
  • Вэб, десктоп, мобайл апп-н хийх талаар ерөнхий мэдлэгтэй;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Программ хангамжийн шаардлагын шинжилгээ,  программ хангамжийн зохиомж, хөгжүүлэлт, гүйцэтгэл, чанарын үнэлгээ, баримтжуулалт, программ хангамжийн төслийн менежментийн суурь мэдлэгтэй;
  • Судалгаа шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх, эрсдэлийг урьдчилан тооцоолох ур чадвартай байх;
  • Банк, санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тодорхой мэдлэгтэй байх;
  • Албан  бичиг төлөвлөх, боловсруулах, тайлагнах ур чадвартай байх.

Ерөнхий ур чадвар:

  • Үр дүнтэй харилцаа, холбоо тогтоох;
  • Өөрчлөлтөд дасан зохицох;
  • Багаар ажиллах;
  • Асуудлыг олон талаас харж  шинжлэх, дүгнэх, шийдвэрлэх;
  • Төлөвлөх болон зохион байгуулах;
  • Банкны нууцыг хадгалах.

Давуу тал болох нөхцөл:

  • Төслийн удирдлага, төлөвлөлтийн чиглэлээр нэмэлт сургалтад хамрагдсан эсвэл ажилласан туршлагатай бол давуу тал болно. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК