ЦАХИМ БАНКНЫ ГАЗАРТ ЦАХИМ ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2014-09-30


Ажлын байрны зорилго:
Банкны эрхэм зорилгод нийцүүлэн Төв банкны үзүүлэнгийн танхим/Showroom/-д банкны цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулах, програмын хэрэглээг таниулах, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, эвдрэл гэмтлээс сэргийлэх, харилцагчийг угтах, чиглүүлэх, үдэх, цахим үйлчилгээний талаар заавар зөвлөгөө өгөх, туслах замаар үзүүлэнгийн танхимийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд оршино.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролтой,
  • Ёс зүй, зан харьцааны өндөр соёлтой, өв тэгш хүмүүжилтэй, хувийн зохион байгуулалт  сайтай,
  • Гадаад хэл, түүний дотор Англи хэлний зохих мэдлэгтэй, энэ утгаараа гадаадын аль ч орны иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулж чаддаг байх,
  • Компьютерийн хэрэглээний програм дээр чөлөөтэй ажилладаг байх, 
  • Грэйпбанк программ дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх,
  • Багаар ажиллах чадвартай, үнэнч шударга
  • Банкны цахим бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сайн мэдлэгтэй

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 10-р сарын 02-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК