АТМ-ЫН ОПЕРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2014-08-29


Ажлын байрны зорилго:

АТМ-ийн тогтмол мэдээ тайланг цаг хугацаанд гаргаж хүлээн авагчид дамжуулах, АТМ-ийн өдөр тутмын үүссэн лог файлыг сервер рүү архивлах, АТМ-ийн ажиллагааг байнга хянаж эвдрэл гэмтэл гарсан үед шууд удирдлага болон инженерт мэдэгдэн засуулах, АТМ-ийн цэнэглэлт, үлдэгдэл татах ажиллагааг хяналтын программд хийх, харилцагч болон банкны ажилтануудыг АТМ-тэй холбоотой мэдээллээр хангах, харилцагчдаас АТМ-тэй холбоотой ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Их, дээд сургуулийг банк санхүү, ня-бо, эдийн засаг, шинжээч мэргэжлээр төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй;
  • Олон улсын харилцаа, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Мэргэжлийн салбарт 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • Банкны салбарт теллер, хянагч теллер, нягтлан бодогчийн ажил хийж байсан туршлагатай бол давуу тал
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Ажлын байранд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;

Сонирхсон ажил горилогчид 2014 оны  08-р сарын  29-ний өдрийг  дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК