ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАРТ ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2014-08-27


Ажлын байрны зорилго:

Банкны Гадаад хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд удирдлагын багтай Монгол дахь Олон улсын байгууллагууд, гадаадын компаниудтай уулзах уулзалтыг зохион байгуулах, төлөвлөх, холбогдох протокол хөтлөн баримтжуулах, Байгууллагын зорилгод нийцсэн, ажил үүргийг биелүүлэхэд хувь нэмэр оруулах ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нийгмийн ухаан, эдийн засаг, олон улсын харилцаа, хүний нөөц, банк санхүү, бизнесийн удирдлага мэргэжлээр дотоодод болон гадаадын өндөр хөгжилтэй оронд бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн байх;
  • Олон улсын харилцаа, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Англи хэлний бичих, ярих чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх /Бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
  • Илтгэл, танилцуулга, сургалт хийх чадвартай
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, оновчтой хувилбар дэвшүүлэн гаргах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах, судалгаа хийх, асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, идэвхи санаачилгатай байх;

 

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 08-р сарын 22-ний өдрийн 15 цаг  хүртэл Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК